“Осака Гранд слам-2019” тэмцээнд 534 жүдоч өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-19 10:48:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Осака хотноо 11 дүгээр сарын 22-24-нд зохион байгуулах жүдо бөхийн “Осака Гранд слам-2019” тэмцээнд эрэгтэй 307, эмэгтэй 227 жүдоч өрсөлдөнө.


Монгол Улсаас 10 эрэгтэй, 4 эмэгтэй жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд, Э.Ариунболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Н.Түвшинбаяр нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 60 кг-д Л.Сосорбарам, 66 кг-д Д.Сумъяа, 73 кг-д Б.Ганхайч тус тус хүчээ сорино.


Ташрамд сонирхуулахад, Осакагийн Их дуулгад Японы талаас хамгийн олон тамирчин буюу эрэгтэй 28, эмэгтэй 28 нийт 56 жүдоч өрсөлдөнө.  БНСУ, ОХУ-аас тус бүр 26, Словени 18, ХБНГУ 17, Бразил 16, БНХАУ, Азербайжан тус бүр 15 жүдоч хүч үзэхээр бүртгүүлжээ.



Холбоотой мэдээ