Нефть олборлогч орнууд 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-03-05 14:43:15

ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор нефтийн үнэ унаж, газрын тос олборлогч томоохон орнууд нийтдээ 10 тэрбум орчим ам.долларын орлогоо алджээ.


“Вирусний тархалт нефтийн эрэлт болон үнэд нөлөөлж, олборлогч орнууд хохирол амсаж байна. Он гарснаас хойш нефтийн үнэ 15 гаруй хувиар унасан нь нефть экспортлогч гол орнууд 10 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээхэд хүргэсэн” гэж Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн Кристалина Георгиева Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Мэлпастай хамт Вашингтон хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Тэрбээр мөн Ойрхи Дорнодын эдийн засгийн өсөлтийн төлөв "өмнө нь таамаглаж байснаас доогуур" байх төлөвтэй байгааг дурдсан байна. Харин дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оныхтой харьцуулахад буурах бөгөөд бууралтын хэмжээ нь коронавирусний тархалттай холбоотой байдлаас хамаарна гэж Георгиева нэмж хэлжээ


Холбоотой мэдээ