Ханш нээх баяраар Хятадын аялагчдын тоо 61.4 хувиар буурчээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-04-07 17:24:19

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-ний өдөр Хятадад “ханш нээх” баяр тохиож улмаар гурав хоногийн хугацаанд бүх нийтийн амралтын өдрүүд үргэлжиллээ. Энэ үеэр Хятадын аялагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 61.4 хувиар цөөрснийг тус улсын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгээс мэдээлэв.

            Энэ нь бүхий л орон нутгийн аялал жуулчлалын салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тоон үзүүлэлтийг нэгтгэн гаргасан статистик мэдээлэл бөгөөд тус баярын амралтын өдрүүдээр нийт 43.25 сая аялагч бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 61.4 хувиар, 8.26 тэрбум юань байсан аялал жуулчлалын орлого нь 80.7 хувиар тус тус багассан үзүүлэлттэй гарчээ.

            Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн ажилтны танилцуулснаар, амралтын үеэр Шинжаан, Хөх мөрөн, Жилинь, Юньнань, Төвд, Анхуй, Гуандун, Сичуан зэрэг мужид аялал жуулчлалын зах зээлийн сэргэлт харьцангуй өндөр байсан буюу аялагчдын тоо нь өмнөх оны аялагчдын тооны 50 хувиас их байжээ.

            Байгалийн үзэсгэлэнт газрууд, аялал жуулчлалын бүсүүд, цэцэрлэгт хүрээлэнгүүд зэрэг танхимын бус аялал жуулчлалын бүсүүдийн үйл ажиллагааг сэргээж, зарим газарт музей, номын сан, соёлын дурсгалт газрууд үүд хаалгаа нээж байгаа нь аялал жуулчлал ийнхүү сэргэхэд нөлөөлсөн байна.        

Холбоотой мэдээ