17 сумын Мал эмнэлгийн тасагт хөрөнгө оруулалт хийжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-11 15:50:43

Ховд /МОНЦАМЭ/. MIM ХХК-ны хэрэгжүүлж буй Нүүдэлчин монгол цахим сүлжээ” төслөөс Ховд аймгийн 17 сумын Мал эмнэлгийн тасагт тодорхой хөрөнгө оруулалт хийжээ. Тодруулбал, мал эмнэлгийн улсын байцаагч нарт зөөврийн компьютер, ухаалаг гар утас \galaxy А10\ олголоо.

Мал эмнэлгийн улсын байцаагч нарт олгосон гар утас нь сар бүр 20 мянган төгрөгийн дата эрхтэй аж. Харин зөөврийн компьютер хүлээн авсан улсын байцаагч нарт дөрвөн сарын хугацаанд 150 мянган төгрөгийн урамшуулал олгож, үйл ажиллагааг нь дэмжих гэрээ байгуулжээ.

Энэхүү төсөл нь Герман, Голланд улсын хөрөнгө оруулалтаар хэрэгждэг аж. Улмаар малчдын хоршоо, бүлэг, нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих замаар малын түүхий эд, бүтээгдэхүүний чанар, үнэ ханшийг нэмэгдүүлэх сүлжээ бий болгох, Мал эмнэлгийн гэрчилгээний систем, баталгаажуулалтыг сайжруулах чиглэлд анхаарч буй юм. Тиймээс цаашид Ховд аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран ажиллахаар болсон гэж албаны эх сурвалж онцоллоо. 

Холбоотой мэдээ