АНУ-ын 16 нэр төрлийн бараанд нэмэлт татвар ногдуулах хугацааг сунгав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-15 13:35:18

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс АНУ-аас импортлох 16 нэр төрлийн бараанд нэмэлт татвар ногдуулах хугацааг нэг жилээр сунгаж буйгаа өнөөдөр зарлалаа.

            Тодруулбал, БНХАУ-ын Сангийн яамны албан ёсны цахим хуудсанд мэдээлэхдээ, Төрийн зөвлөлийн Татварын тарифын зөвлөлөөс эдгээр бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлтийн хугацаа маргааш дуусах байсныг дурдаад, ирэх оны 9-р сарын 16-ны өдрийг хүртэл сунгаж буйгаа мэдэгдсэн байна.

            Мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын авч хэрэгжүүлсэн 301-р нэмэлт татвар ногдуулах арга хэмжээний эсрэг авч хэрэгжүүлэх татварын нэмэгдлийн хугацааг сунгаж байна” гэжээ.

            Тус жагсаалтад сам хорхой, бордоо, тосолгооны материал, шавьж устгах бодис, эмнэлгийн зарим төрлийн тоног төхөөрөмж зэрэг зүйл багтаж байгаа юм.   

Холбоотой мэдээ