Объектын түймэр ихсэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-02 21:26:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд он гарсаар 55 удаагийн гал түймрийн дуудлага иржээ. Аймгийн ОБГ-ын гал унтраах салаа бүрэлдэхүүн 25 удаагийн дуудлагад гарч ажиллан унтраах үйл ажиллагааг зохион байгуулж, 12 хүний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 1,2 тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

 

Нийт гал түймрийн дуудлагын ихэнх хувийг объектын түймэр эзэлж байгаа бөгөөд энэ төрлийн гал түймэр урьд жилүүдээс өсөх хандлагатай байна гэв. Тиймээс хүйтний улирал ирж айл өрхийн галлагаа эхэлж буйтай холбоотойгоор объектын түймэр гарахаас, мөн хадлан бэлтгэлийн ажлын үед хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.

 

 

Холбоотой мэдээ