Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-12 14:44:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр дагалдан яваа бүрэлдэхүүний хамтаар Сүхбаатар суманд ажиллаж байна.

10 дугаар сарын 11-ний өдөр Баруун-Урт суманд ажилласан. Энэ үеэр боловсрол, эрүүл мэндийн салбарынхантай уулзаж, мөн орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн юм.

Ерөнхий сайдын багт УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон УИХ-ын гишүүн П.Анужин, Т.Энхтүвшин, С.Батболд, Ж.Чинбүрэн нарын арваад УИХ-ын гишүүн, яамдын хэлтэс, агентлагийн дарга нарын хүмүүс багтсан бөгөөд бүгд өөр өөрсдийн чиглэлээр салбарынхантай уулзаж, асуудлаа хэлэлцэн, холбогдох үйл ажиллагаануудад оролцжээ.  

10 дугаар сарын 11-нд тус аймагт багш, эмч нарын зөвлөлгөөн болсон бөгөөд Ерөнхий сайд тус зөвлөлгөөнд оролцон мэндчилгээ дэвшүүлсэн. Ингэхдээ багш, эмч нарын хөгжил, нийгмийн асуудлыг дэмжихийн тулд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч ажиллана гэлээ.

Харин иргэдтэй хийсэн уулзалтын үеэр, Би эх орондоо сүүлийн 30 жилд байгаагүй их өсөлтийг, их бүтээн байгуулалтыг, их хувьсгалыг хийхээр зорин ажиллаж байна. Энэ бүхнээс нутгийн минь хөгжил бүү хоцроосой, бүү үлдээсэй гэсэндээ ийнхүү сэтгэл чилээн зорин ажиллаж байна гэдгээ  тодотгов

Холбоотой мэдээ