15.00 цагийн байдлаар ирц 47,7 хувьд хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-15 15:51:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт орон нутгийн сонгуулийн санал хураалт 15.00 цагийн байдлаар 47,7 хувьд хүрээд байна. Тус аймгийн 13 сумаас Сүхбаатар, Халзан суманд хамгийн өндөр ирцтэй байгаа бол Мөнххаан, Баруун-Урт суманд ирц хамгийн бага буюу 40 хувьд хүрээгүй байна.

Тодруулбал, Асгат 59,5, Баяндэлгэр 53,7, Баруун-Урт 40,2, Дарьганга 60,52, Мөнххаан 39,98, Наран 56,8, Онгон 53,69, Сүхбаатар 63,7, Түвшинширээ 51,2, Түмэнцогт 52,3, Уулбаян 59,9, Халзан 63,8, Эрдэнэцагаанд 49,5 хувийн ирцтэй үргэлжилж байна.

Аймгийн хэмжээнд нийт сонгогчийн 47,7 хувь буюу 19200 сонгогч саналаа өгөөд байна. Насны хувьд 45-аас дээш насныхан идэвхтэй байна гэж сонгуулийн хорооноос мэдээллээ.

 

Холбоотой мэдээ