Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-10-19 17:00:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг Баруун-Урт суманд явуулж, бүх сумын 18-25 насны эрчүүд цэргийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна.

 

2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг цар тахлын улмаас явуулаагүй Тиймээс энэ удаагийн ээлжинд хяналтын тоо өндөр байгаагаараа онцлог. Хэдий тийм боловч цэргийн алба хаах залуучуудын идэвх сайн байна гэдгийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, хошууч Ө.Баясгалан хэллээ.

 

Цэргийн эрүүл мэндийн үзлэгийг энэ сарын 19,20-ны өдрүүдэд явуулж, тэнцсэн залуус 10 дугаар сарын 21-нд хуваарилсан анги руугаа мордох юм байна.

 

 

Холбоотой мэдээ