МАН-ын ХХХ Их хурал гуравдугаар сарын 1-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2021-01-10 18:29:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Ардын Намын VIII Бага хурал цахимаар болж амжилттай өндөрлөлөө.


Бага хурлаар намын ээлжит XXX Их хурлыг Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 1-2-нд хуралдуулахаар товлов.


Хуралдаанд Бага хурлын 369 гишүүний 90 орчим хувь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумаас онлайнаар оролцов.


Их хурлыг хуралдуулах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно гэж намын Үндсэн дүрэмд заасан байдаг. Энэ дагуу Бага хурлын гишүүд Их хурлын төлөөлөгч сонгох журам, төлөөлөгчдийн тоог баталж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс нийт 1111 төлөөлөгчийг сонгон оролцуулахаар боллоо. 

 

Холбоотой мэдээ