Хилчид 3300 орчим бод малыг хил давахаас нь өмнө саатуулжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-01-14 15:36:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хилчид 01 дүгээр сарын 08-ны өдөр цасан шуурганд туугдан улсын хилд тулсан 3300 орчим бод малыг хил давахаас нь өмнө саатуулж, эздэд нь хүлээлгэн өгчээ.

Ингэснээр тус хил орчимд нутагладаг малчид, ард иргэдэд учирч болзошгүй байсан 2,1 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чаджээ. 

Холбоотой мэдээ