Хятадын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд хүрэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-01-16 16:19:06

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улсын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд хүрсэн буюу өнгөрсөн оныхоос 9.5 хувиар өссөн байна.

            Цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор Хятад улс дэд бүтцийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нэмэгдүүлсэн нь төмрийн хүдрийн эрэлтийг нэмэгдэхэд нөлөөлжээ.

            Хятадын Гаалийн ерөнхий газраас өчигдөр танилцуулсан статистик мэдээлэлд дурдсанаар, дэлхий дээрх хамгийн том ган, төмрийн үйлдвэрлэгч орны хувьд Хятад улс өнгөрсөн онд 1.17 тэрбум тонн төмрийн хүдрийг импортолсон гэв.

            Энэ нь 2019 онд импортолсон 1.069 тонн болон дээд амжилт болох 2017 оны 1.075 тонн зэргийн аль алинаас нь өндөр үзүүлэлт болсон юм.

            Далянийн түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн хүлээлтийн үнэ өнгөрсөн онд 50 гаруй хувиар өссөн байна.

            Түүнчлэн өнгөрсөн онд Хятадын гангийн экспорт өмнөх оныхоос 16.5 хувиар буурч 53.67 сая тоннд хүрсэн талаар гаалийн мэдээлэлд дурджээ.

Холбоотой мэдээ