Австрали, Бразил улсууд Хятадад төмрийн хүдэр нийлүүлэгч хамгийн том орон хэвээр байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-01-20 17:22:05

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Гаалийн ерөнхий газраас өнөөдөр танилцуулсан статистик мэдээллээр, 2020 онд Австрали, Бразил улсууд нь БНХАУ-д төмрийн хүдэр ханган нийлүүлэгч хамгийн том орон хэвээр байна.

            Мөн түүхий эдийн үнэ огцом өссөн болон Хятадын гангийн үйлдвэрүүдүүдийн нийлүүлэлтийн эх үүсвэр тархай бутархай байгаагаас үүдэн Энэтхэг улсаас хийсэн төмрийн хүдрийн импорт огцом өссөн буюу 88 хувиар нэмэгджээ.

            Тодруулбал, Австрали улсаас БНХАУ-д хийсэн төмрийн хүдрийн экспорт 7 хувиар нэмэгдэж, 713 сая тоннд хүрсэн бол Бразил улсынх 3.5 хувиар ихсэж, 235 сая тоннд хүрсэн байна.

            Харин өнгөрсөн онд Энэтхэг улсаас БНХАУ-д импортолсон төмрийн хүдрийн хэмжээ 44.8 сая тоннд хүрч, сүүлийн 9 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтдээ хүрчээ. Сонирхуулахад, 2019 онд импортын хэмжээ дөнгөж 23.8 сая тонн байсан юм.

 

Холбоотой мэдээ