НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс "Accelerator Lab"-ыг цахимаар нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-18 15:11:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс "Accelerator Lab"-ын онлайн нээлтийг хийх гэж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хөл хорио цуцлагдах 2 дугаар сарын 23-нд болох тус арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич нээж, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Эчлин сайд ноён Ёорн Розенберг, "Старт" компанийг үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэн, "Faro Foundation Mongolia" ТББ-ын үүсгэн байгуулагч А.Бямбажаргал нар оролцох аж. 

Нээлтээр "Accelerator Lab" багийн гишүүд мөн оролцож, дижитал шийдлийн уралдааныг ялагчдыг зарлах юм. 

Дэлхий нийтээр хэрэгжүүлж буй Тогтвортой Хөгжлийн зорилгуудын биелэлтийг инновац, дэвшилтэт технологи ашиглаж эрчимжүүлэх зорилготой "Accelerator Lab"-уудыг дэлхийн 116 оронд нийт 92 нэгжийг байгуулаад байна.



Холбоотой мэдээ