Сумд, агентлаг албадын дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-25 10:23:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдрийн турш амжилттай болж дууслаа. Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга М.Идэрбат ЗДТГ-ын дарга, сумдын засаг дарга болон агентлаг албадын дарга нартай 2021 онд хамтран ажиллах гэрээ байгуулав. 

Тэрээр зөвлөгөөний төгсгөлд зөвлөгөөнд оролцогчдод үүрэг чиглэл өгсөн юм. Ингэхдээ, төрийн албаны үр ашгийг сайжруулах чиглэлээр албан тушаалтны сахилга батыг сахиулж, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, тухайн сум, агентлаг албад хүний нөөцийн асуудалдаа анхаарч, албан хаагчийн тогтвортой байдлыг хангахад онцгойлон анхаарахыг үүрэг болгов. Мөн төсвийн мөнгийг харалгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалтыг татах ажлыг эрэлхийлэх, сум бүр жилд доод тал нь 300 ширхэг мод тарьж, ургуулах, орон нутгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, эцэст нь өнгөрсөн жилүүдэд бий болсон хор уршгийг дахин давтахгүйн тулд ирэх дөрвөн жилд улс төржилтөөс ангид байж, дөрвөн жил дараалан шалгарсан шилдэг аймгийнхаа амжилтыг хамтдаа бататган, дахин шилдэг болохын төлөө нэгэн сэтгэлээр зүтгэхийг уриалсан юм. 

Холбоотой мэдээ