БГД-ийн таван байрыг хамгаалалтаас буулгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-03-09 10:50:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүрэгт гуравдугаар сарын 8-ны өдөр хамгаалалтад авсан таван байрны оршин суугчдаас тандалт, илрүүлгийн шинжилгээ авч, хамгаалалтыг буулгалаа.

 

Тухайлбал, 3-р хорооны 35/а байр,  4-р хорооны СОТ 3 байр, 6-р хорооны 22 дугаар байр, 11-р хорооны 43/а байр, 25-р хорооны 103 дугаар байранд авсан хамгаалалтыг буулгаж, ариутган халдваргүйжүүлж эхлэв.

 

Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар, 6-р хороо 42-р байрны II орц, 25-р хороо Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад байна.

 

Иймд иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг Баянгол дүүргийн Шуурхай штаб уриаллаа.

Холбоотой мэдээ