ӨМӨЗО-той хил залгаа аймгуудад буцалтгүй тусламж олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-29 14:10:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Хятадын хилийн хамтарсан комиссын Хятадын талын комиссоос ӨМӨЗО-той хил залгаа Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймаг, Замын-Үүд суманд нийт 300 мянган юанийн үнэ бүхий бараа материалын буцалтгүй тусламж олголоо.


Тусламжид амны хаалт, хамгаалалтын хувцас, нүдний шил, нүүрний хамгаалалт зэрэг 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн багтаж байгаа бөгөөд өнөөдөр Эрээн хотын Олон улсын хурлын төвд Монголын талд хүлээлгэн өгсөн байна.


Тусламж хүлээн авах ажиллагаанд Монголын талаас Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл, дэд Консул Ж.Дашням, Хятадын талаас ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Фу Юнчунь, Эрээн хотын дарга Лу Баодун, Хөлөнбуйр хот, Бугат хот, Эрээн хотын албаны төлөөлөгч оролцов.


Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймаг, Замын-Үүд суманд  өгөх тусламжийн барааг Замын-Үүд боомтоор, Өмнөговь аймагт өгөх тусламжийн барааг Гашуунсухайт боомтоор шуурхай нэвтрүүлэхээр тохиролцсон байна. 

Холбоотой мэдээ