Орон нутгийн 900 орчим ногоочин агротехнологийн сургалтад хамрагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-05 15:08:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж байгаа “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” МОН 9192 төсөлд 300 гаруй ногоочин хамрагдаж үр шимийг нь хүртэж байгаа.


Тэд Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Дархан-Уул аймгийн Орхон, Увс аймгийн Улаангом сумын ногоочид юм. Цар тахлын нөхцөл байдлын улмаас төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх багаас ногоочдод орон нутагт нь очиж газар тариалангийн мэдлэг олгох сургалт зохион байгуулах боломжгүй болсон тул өнгөрсөн сард агротехнологийн сургалтыг таван удаа цахимаар зохион байгуулжээ.


Салбарын эрдэмтэн, доктор, багш нар энэ үеэр хамгаалалттай хөрсний ногооны аж ахуйн үйлдвэрлэлийн агротехнологи, бордооны хэрэглээ үйлдвэрлэл,  хүнсний ногооны үйлдвэрлэлийн ургамал хамгаалал болон усалгааны арга технологи, менежмент, хүнсний ногооны үр үржүүлэг зэрэг орчин үеийн дэвшилтэт технологийг орон нутгийн хөрсөнд нэвтрүүлэх агротехнологийн аргаас заалаа.


Сургалтад дөрвөн сумын 885 ногоочин хамрагдсанаас 557 нь эмэгтэй байв. Сургалтын үеэр ногоочид өөрсдийн өмнө тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх гарцын талаар мэдэж авчээ

Холбоотой мэдээ