“Жуулчны мэдээллийн төв”-ийг ирэх сард нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ онгоцны буудалд байгуулах “Жуулчны мэдээллийн төв”-ийг долдугаар сард нээнэ.
Ингэснээр цар
тахлын дараа аялал жуулчлалын салбарыг хурдан сэргээх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэхээр Аялал жуулчлалын хөгжлийн төв
(ТӨҮГ) нь “Жуулчны мэдээллийн төв”-д аж ахуйн нэгж, компаниуд видео болон хэвлэмэл материалаа үнэ
төлбөргүй байршуулах боломжийг “Сурталчилгааны багц”-аар дамжуулан олгож байна.
Иймд аялал жуулчлалын болон бусад үйлчилгээний салбарын байгууллага нь
бүртгэлийн анкет, дагалдах материалыг энэ сарын 17-ны дотор АЖХТ-н info@mto.mn хаяг руу илгээх боломжтой.
Энэ хүрээнд Аялал
жуулчлалын хөгжлийн төв (ААТТӨҮГ), Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтын
ажиллагааны санамж бичиг байгуулсан
юм. Үндэсний хэмжээнд аялал
жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
хүрээнд Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ онгоцны буудалд байгуулах “Жуулчны
мэдээллийн төв” мэдээллийн санг шинээр үүсгэхээр талууд хамтран ажиллаж байна.
Цаашид тус төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор богино, дунд хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулж, мэргэшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар стандартыг сайжруулахад хамтран ажиллахаар төлөвлөжээ.