"Цахим төгсөлт-цахим ажлын байр" өдөрлөг зохион байгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Цахим төгсөлт-цахим ажлын байр” өдөрлөгийг өнөөдөр, маргааш CAREER EXPO платформд зохион байгуулж байна.
Өдөрлөгийг ХНХЯ, БШУЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний
ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, "Эйч Ар клуб” ТББ хамтран
зохион байгуулж байгаа. Ингэснээр их,
дээд сургууль, мэргэжлийн
боловсрол сургалтын байгууллагын төгсөгч оюутан, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил
мэргэжлийн чиг баримжаа олгох хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, зөвлөгөө,
мэдээллийг нэг дороос үзүүлэх, ажил олгогч байгууллагын хүний нөөц бүрдүүлэхэд
нь дэмжих үзүүлж байгаа аж.
Өдөрлөгийн үеэр ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага төгсөгчдийг мэргэжлийн дагуу сул чөлөөтэй ажлын байранд хүний нөөцийн бүрдүүлэлт хийх, залуучуусын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мэдээлэл хүргэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ үзүүлж, цахимаар ажлын байранд зуучлах, ажил олгогчдын нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж байна.
Мөн хүний
нөөцийн ажилтан, сэтгэл зүйч,
ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд ороход шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа. Төгсөгчид холбогдох цэсүүдэд
хандан, анкет бөглөх, анхан шатны ярилцлагад орох, ажил олгогч нар ажил хайгч иргэдийн анкет
мэдээлэлтэй танилцах, ажлын анхан
шатны ярилцлага хийх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм.
Ажил хайгч, төгсөгч оюутан залуус: https://www.expomongolia.org/careerexpo/ хаягаар хандах боломжтой.