Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын зарчмыг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс жил бүрийн зургадугаар сарын 7-ныг “Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэдэг.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, сайжруулахтай холбоотой зорилтын нэг нь цахим хөдөө аж ахуй юм. Үүнийг нэвтрүүлснээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чухал үр дүн үзүүлнэ. Энэ чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж байгааг ХХААХҮЯ-наас зохион байгуулсан “Аюулгүй хүнс, эрүүл ирээдүй” хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөртэй
холбогдуулан манай улс 2019 оноос хойш хоол хүнснээс шалтгаалсан өвчнөөс
урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийв. Нян бактери, вирус, шимэгч, химийн бодисоор бохирлогдсон хоол
хүнснээс шалтгаалж, жилд дэлхий даяар 600 сая гаруй хүн өвчилж, 420 гаруй
мянган хүн нас бардаг аж.
Тиймээс хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх 5 түлхүүр зарчмыг
ДЭМБ-аас гаргажээ.
Тодруулбал:
-Цэвэр байлга-хоол хүнс бэлдэх гадаргууг цэвэр байлгаж, гарын ариун цэврийг сахих
-Бэлэн бүтээгдэхүүнийг бэлтгэх, хадгалахдаа түүхий хүнсний бүтээгдэхүүнээс тусгаарлах
-Хоол хүнсийг зохих температурт хадгалах
-Хоол хүнсийг гүйцэд чанаж болгох
-Аюулгүй
ундны ус, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх гэжээ.
Энэ хүрээнд ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ хамтран БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортолдог 4 аж ахуйн нэгжид цахим хяналт шалгалт хийж байгаа аж.