Таван төрлийн халамжийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2021-06-11 22:24:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед эрсдэлээ үнэлэн, хүүхдийн мянгө, цахилгаан, дулаан, хог, уур,  усны төлбөр гээд иргэн аж ахуйн нэгжид үзүүлж буй халамж, хөнгөлөлтөө үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.


Засгийн газар 7 дугаар сарын нэгнээс иргэд аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа зарим хөнгөлөлт, халамжийг зогсоох ташаа мэдээлэл явж байгаад Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг сэтгүүлчдэд ийнхүү тайлбар хийв.


“Энэ асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа У.Хүрэлсүхтэй өнөөдөр утсаар ярьсан. Цар тахлын үед дээрх халамжийг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ-ийн эхний хурлаар хэлэлцэнэ” гэдгийг тэрбээр нэмж тодотголоо. 

Холбоотой мэдээ