H&M группийн Хятад дахь борлуулалт 30 орчим хувиар буурчээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-07-05 14:49:35

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ оны 3-р сард H&M групп БНХАУ дахь хүний эрхийн асуудлыг хөндөж, Шинжаан дахь хөвөнгийн үйлдвэрлэлийг буруушаасан хэрэг явдлаас хойш Хятад улс дахь тус группийн борлуулалт эрс буурчээ.

    Тодруулбал, тус групп өнгөрсөн пүрэв гарагт энэ оны 2-р улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан ба хоёрдугаар улиралд борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 28 хувиар буурч, алдагдлын хэмжээ 74 сая ам.долларт хүрсэн байна.

     H&M группийн дэлхий даяар хийж буй, нийт 5.4 тэрбум ам.долларын борлуулалтын ххувьд 74 сая ам.долларын алдагдал хүлээх нь тийм ч их хохирол биш байж болох  юм. Гэвч хурдацтай өсөн нэмэгдэж буй Хятадын зах зээлийн үүднээс авч үзвэл энэ нь маш том хохирол юм.

    Тус группийн хувьд, 2020 онд Хятад дахь хүний эрхийн асуудлыг шүүмжилж, Шинжаан дахь хөвөнгийн үйлдвэрүүдтэй хамтарч ажиллахгүй хэмээх мэдэгдэл гаргаж, “Шинжаан хөвөн”-гийн бойкотыг эхлүүлсэн.

     H&M групп Хятадын талаас дарамт шахалтад өртөөгүй байх үе буюу 1-р улиралд тус группийн хувьд Хятад улс АНУ, Герман улсуудын дараа орох гурав дахь том зах зээл нь байсан. Тухайн үед Хятад дахь борлуулалт нь нийт борлуулалтын 6 орчим хувийг эзэлж байв. Харин сая танилцуулсан тайлангаас харахад Хятад улс нь жижиглэнгийн худалдааны зургаа дахь том зах зээл болж буураад байна.

            Мөн тус группийн 10 орчим Хятад улс дахь дэлгүүр үүд хаалгаа хаасан байдалтай байгаа юм.  

Холбоотой мэдээ