Замын-Үүдийн хилийн боомтод сард 6500 тээврийн хэрэгсэл ариутгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-10 21:10:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын үүд дэх Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын болон холбогдох газруудын удирдлагыг шинэчилснээр хэд хэдэн ажлуудыг санаачилж, үр дүн гарчээ.


Тухайлбал, Замын-Үүд сумыг ногоон болгох зорилгоор Нэг өрх - нэг хаалга шинжилгээг авч хөл хорио тогтоож эрүүл ахуйн дэглэмийг сахиулж чадсанаар өвчлөлийн тоог эрс буруулав.
Экспорт -импорт талд халдваргүйтэлийн хоёр байгууламжийг суурилуулж өдөрт 300, сард 6500 гаруй тээврийн хэрэгсэлд гадаргуугийн халдваргүйтэл автоматаар хилийн боомтод хийх шуурхай үйлчилгээг бий болгов.


Хилийн цэсэд улаан шар ногоон бүсчлэлийг тогтоон, эмх цэгцэнд оруулж эрүүл мэндийн үйлчилгээний цэг, бүртгэлийн цэг, тусгаарлан ажиглах байр, хог хаягдалын цэг, техникийн цэг зэргийг байршуулав. Ингэснээр, үйлчлүүлэгч нарын цагийг хэмнэж түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн.


Замын-Үүд суманд үйл ажиллагаа эрхэлдэг 311 ААН, төрийн байгууллагуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдэгдэл өгч гүйцэтгэлийн хяналтыг хийж ажилласаны үр дүнд хяналтын 12 терминалууд нь халдваргүйтгэлийн хаалга, талбайн мананцартай халдваргүйтэлийн төхөрөмж, бичиг цаасны халдваргүйтэлийн төхөөрөмжийг шинээр бүрэн суулгаж үйлчилгээгээ явуулаад эхэлсэн.


Импортоор орж ирж буй тээвэрийн хэрэгсэл тоо анх ирэхэд өдөрт 100 байсан одоо 190 хүрсээн ачааны жин тн 50-60 тн ачиж оруулж ирж байсаныг 100-120 тн нэмэгдүүлэн ачиж оруулж ирсэнээр Эрээн боомтод олон сараар хуримтлагдан байсан 50,0 мянган тн ачааны 30,0 мянган тн оруулаад ирсэн үлдэгдэл 20,0 мянган тн татан авалт хийгдэж байна


Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр удаа дараа жолооч нартай уулзалт зохион байгуулж гэрээ байгуулан тээврийн үнийг 10 саяд барьж ажиллаж эхэллээ. Мөн гэрээ зөрчсөн 6 тээврийн хэрэгсэл D зөвшөөрөлийг цуцлуулах арга хэмжээ авч ажилласаны үр дүнд ямар байдлаар маргаангүй ажил урагшилж байна.


Гааль, Мэргэжлийн хяналтын албан хаагчдыг өглөөний 6.00 цагаас эхлээд орой 21.00 хүртэл өдөрт бичиг баримтын бүрдүүлэлт хийж хяналтын талбайгаас чөлөөлж гаргаж хэвшсэн .


Лабортори дээж авч хариу дүгнэлт гаргах ажлыг мөн өдөрт зохион байгуулж ажиллаж байна.


Замын үүд дэх 12 хяналтын талбайд ачаа тээврийн хэрэгсэл хонуулахгүйгээр хот руу гаргах ажлыг зохион байгуулж байна .

Холбоотой мэдээ