Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-09-26 07:42:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 9 дүгээр сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын давхарласан 20. Адъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.

 

Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

 

Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохойг гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.

Холбоотой мэдээ