Сайншанд хот 55 жилийн ойгоо 55 бүтээлч ажлаар угтана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-06 17:07:20

Энэ жил Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 85 жилийн ой, Сайншанд хот байгуулагдсаны 55 жилийн ой тохиож байна.

Ойн баярыг 7 дугаар сарын 20-21-нд  аймгийн баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр төлөвлөжээ. Сайншанд сумын ЗДТГ-аас түүхт 55 жилийн ойгоо угтаж 55 бүтээлч ажлыг өрнүүлж буй.

Урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээнээс гадна хотын тохижилт үйлчилгээнд анхаарал хандуулж төв зам дагуу дугуйн зам, эко хавтан суулгаж, зүлэгжүүлж байна. 

Сайншанд сум нь хуучнаар БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр 1961 онд хотын статустай болжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ