Халдвар хамгааллын дэглэмээ хатуу баримталж, гурав дахь тунд идэвхтэй хамрагдахыг уриалав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-10-22 12:27:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын Гуравдугаар төв эмнэлэг энэ оны дөрөвдүгээр сараас коронавируст халдвараар өвчилсөн хүмүүсийг хэвтүүлэн эмчилж байна. Энэ хугацаанд “КОВИД-19 халдвартай 1800 орчим хүнийг хэвтүүлэн эмчилжээ. 


Тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир хэлэхдээ, “УГТЭ-т хэвтэн эмчлүүлж байгаа нийт тохиолдлын 60-70 хувийг хүндэвтэр иргэн эзэлж байна. Нас баралт буурахгүй байгаа нь вакцинжуулалттай холбоотой. Мөн хурим, найр зэрэг олон хүн цугларсан газарт архаг суурь өвчтэй, өндөр настай иргэд очиж халдвар авснаар нөхцөл байдал бүр хүндэрч байна. Эрүүл мэндийн байгууллагаар явахдаа хэт олуулаа явдаг. Шинжилгээ өгөхдөө 3-4  хүн, хөдөө орон нутгаас ирсэн хүнийг 10-аас дээш хүн дагаж явах тохиолдол байна. Эмнэлэг бол эрсдэлт бүс гэдгийг анхаарах хэрэгтэй” гэв. 


Тэрбээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх явцад вакцинд хамрагдаагүй хүмүүс амьсгалын аппаратад орох, хүндрэх эрсдэлтэй байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ хатуу баримталж, гурав дахь тунд идэвхтэй хамрагдах шаардлагатайг энэ үеэр анхаарууллаа.

Холбоотой мэдээ