Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-22 18:06:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайд Андрей Александрович Слепневтэй өнөөдөр уулзав.


Уулзалтыг Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцааны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчдийн ажлын айлчлалын хүрээнд зохион байгууллаа.


Уулзалтаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагаа, хамтарсан судалгааны ажлын явц, худалдааг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн бүс нутгийн хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх боломжтой томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, цаашид холбогдох түвшний албан тушаалтнуудын уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, дэлгэрэнгүй мэдээлэл солилцохоор  тохиролцов.

Холбоотой мэдээ