Хятадад коронавируст халдварын дотоодын гаралтай 59 тохиолдол бүртгэгджээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-11-01 16:21:18

Бээжин /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу 10-р сарын 31-ний өдөр эх газрын Хятадад COVID-19 халдварын 92 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 59 нь дотоодын гаралтай байв. Дотоодын халдварууд нь тус улсын арван мужид тархан бүртгэгджээ.


Тодруулбал, Хармөрөн мужид 27 /Харбин хотод 2, Хэйхө хотод 25/, Гансу мужид 10 /Ланжоу хотод 5, Теньшүй хотод 5/, бусад тохиолдол нь Хэбэй муж, Өвөр Монголын өөртөө засах орон, Нинся Хотонгийн өөртөө засах орон, Жөзянь, Шаньдун, Хөхмөрөн мужид бүртгэгдсэн тухай Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ.

    Мөн өчигдөр эх газрын Хятадад коронавирусний шинж тэмдэггүй халдвар тээгч 24 бүртгэгдсэнээс 17 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

    Ташрамд дурдахад, Хятад улсад коронавируст халдварын нийт 97 243, нас барсан 4636 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Холбоотой мэдээ