Газрын гүнээс оргилон гардаг "Сайн" ус элэгний өвчтэй хүнд тустай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-15 14:23:32

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг Сайн-Ус хэмээх газарт газрын гүнээс ус оргилон урссаар 40 гаруй жил болж байна.

Анх Монголын геологи хайгуулын экспедицийн хайгуулчид говийн энэхүү бүсэд усны ихээхэн нөөц байгааг олж тогтоон өрөмдлөг хийснээр ус ундарч эдүгээ хүн, мал ундаалдаг зочин гийчин ирж саатдаг газар болжээ.

Энэ газрыг түшиглэн Алтанширээ сумын нэгдлийн суурь дээр байгуулагдсан “Шинэ саруул зам” хоршоо 1990-ээд оны дундуур анх амралтын газрыг байгуулж байсан ч удалгүй хоршоо татан буугдаж амралтын газрыг худалдсан байна.

Амралтын газар хаалгаа барьсан ч  оргилон ундардаг усыг бараадан урин дулаан цагт энд баяр ёслолын үед хүмүүс ирж амарч тухалдаг, алжаалаа тайлдаг болсон аж. Үүнээс гадна гүний уснаас үүдсэн багахан хэмжээний нуур цөөрөм ч үүсч  усны шувууд чуулдаг болжээ.

Мөн газрын гүнээс оргилон гарч буй усыг элэгний өвчинд сайн гэх яриа хүмүүсийн дунд тархаснаар иргэд ихээр  ирдэг болсон аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ