Стандарт хэмжил зүйн газрын Ажлын баг Хөвсгөл, Баянхонгор аймагт ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стандарт хэмжил зүйн газар /СХЗГ/-ын Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбатаар ахлуулсан ажлын баг Хөвсгөл, Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, сорьцын хяналтын үйл ажиллагааны талаар зөвлөмж, мэдээлэл өгөх чиглэлээр ажиллажээ.
Ажлын баг томилолтын хугацаанд Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нартай уулзаж Стандартчилал, хэмжил зүйн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр арга хэмжээ авах, хамтран ажиллах талаар уулзаж санал бодлоо нээлттэй солилцлоо.
Энэ үеэр Аймгийн Засаг
дарга нар чиг үүргийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэхээ бүрэн илэрхийлж орон
нутагт ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд
стандарт, хэмжил зүй тохирлын үнэлгээний салбар чухал байр суурьтайг онцлон
2022 оны төлөвлөгөөнд бодит, хэрэгжихүйц,
ард иргэд рүү чиглэсэн саналууд оруулж ирэхийг хүсэж, хамтын ажиллагааг үр
дүнтэй болгохын төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.
Тухайлбал, Хөвсгөл
аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан: “Улсын төсвийн байгууллагуудад Орон
нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй ч Стандарт, хэмжил зүйн
хэлтсийн ажил үйлчилгээг Хөвсгөлийн ард иргэд, ААН-үүд авч буй тул хамтарсан
бодлогын бичиг баримт боловсруулах замаар шийдэх гарц бий, Чанарыг эрхэмлэгч
аймаг болохын төлөө хамтран ажиллая” гэлээ.
Ажлын хэсэг Агентлагийн даргын баталсан удирдамжийн хүрээнд Хөвсгөл, Баянхонгор аймгуудын Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга нарын ажлыг хүлээлцэх, шинээр томилогдсон дарга нарт Стандарт, хэмжилзүйн газрын бодлого, зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгч ажлын амжилт хүссэн байна.