Олуулаа нэгдэж, асуудлаа шийджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Баруун бүсийн байгаль орчны салбарын эмэгтэйчүүдийн “Олуулаа нэгдэж, асуудлаа шийдье” чуулга уулзалт өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт боллоо.
Тус уулзалтад байгаль орчны
салбарын төлөөлөл болсон 130
гаруй эмэгтэйчүүд оролцож, салбарынхаа өмнө тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын
талаар санал бодлоо солилцжээ. Энэ талаар аймгийн
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Энхтуяагаас тодрууллаа.
“Баруун бүсийн байгаль орчны салбарын эмэгтэйчүүдийн
“Олуулаа нэгдэж, асуудлаа шийдье” чуулга уулзалтад Увс аймгийн байгаль орчны салбарын 31
эмэгтэй албан хаагч оролцоод ирлээ. Энэ үеэр
баруун бүсийн байгаль орчны салбарын “Байгаль
хамгаалах” эмэгтэйчүүдийн холбоог байгуулж, Удирдах зөвлөлийн гишүүнээр
11 хүнийг сонгосон. Түүнчлэн
Дэлхийн Байгаль хамгаалах сангаас аймаг тус бүрийн 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төсөлтэй
танилцаж, дэмжиж ажиллахаар боллоо. Энэхүү чуулга уулзалтыг ирэх жил Увс аймгийн БОАЖ-ын салбарын
байгууллагууд аймагтаа зохион байгуулах хариуцлагатай үүргийг хүлээн авсан”
хэмээн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Энхтуяа хэллээ.