Операторын үйлчилгээнээс 1500 орчим иргэн мэдээлэл лавлагаа авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-04 14:11:20

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор аймаг, сумын Засаг даргын Тамгын газарт E-Mongolia операторын үйлчилгээг нэвтрүүлээд буй.

E-Mongolia операторын үйлчилгээнээс иргэдэд 57 төрлийн мэдээлэл лавлагааг өгч байна. Өнгөрсөн онд нийт 1495 мэдээлэл лавлагааг иргэдэд цахимаар хүргэж үйлчилсэн байна. Мөн иргэд ТҮЦ машинаас мэдээлэл лавлагааг авах боломжтой юм.  E-Mongolia операторын үйлчилгээний төв буюу нэг цонхны төв дээр иргэдийн санал, хүсэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 70461212 дугаарын утас, аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсаар дамжуулан иргэдээ сонсох ажлыг хийж байна. Өнгөрсөн онд гэхэд нийт 162 иргэний санал хүсэлтийг хүлээн авч, 51 иргэний гомдлыг шийдвэрлэн, иргэнд  хуулийн хугацаанд хариу өгч ажилласан байна. Харин гуравдугаар сарын байдлаар 37 иргэн санал хүсэлтээ утсаар өгч шийдвэрлүүлсэн байна. E-Mongolia операторын үйлчилгээний төвөөс иргэд газрын болон, үл хөдлөх хөрөнгө, иргэний бүртгэл, архивын лавлагааг ихэвчлэн авч байна. Ташрамд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас 2021 онд e-mongolia системийг нэвтрүүлснээр 21 аймаг, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд цахимаар болон операторын горимоор төрийн үйлчилгээ үзүүлж буй юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ