Гамшгаас хамгаалах 24 алба, мэргэжлийн ангийн 380 ажилтан, албан хаагч жагслаа

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2022-03-24 22:42:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр 16.00 цагт аймгийн Онцгой байдлын газраас Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг зохион байгууллаа. 

Өвөрхангай аймгийн хэмжээнд зарлан мэдээллийн 22 дуут дохио, тусгай дуут дохио бүхий 3 автомашин, суурин 2, зөөврийн 4 чанга яригчаар зарлан мэдээллийг хүргэсэн бөгөөд Арвайхээр хотын Аюуш баатрын талбайд  Гамшгаас хамгаалах 24 алба, мэргэжлийн ангийн 380 ажилтан, албан хаагч түгшүүрийн дуудлагаар жагссан юм.

Мөн иргэд харьяа багийн дарга,  нийгмийн ажилтандаа бүртгүүлэн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуульд идэвхтэй оролцов. Энэ үеэр Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газраас аврах ажиллагааны дадлага, сургуулийг зохион байгуулж, мэргэжлийн ангийн алба хаагчдад гал унтраах мэдлэг, чадвар эзэмшүүллээ.