Кот д’Ивуарт хоёр тонн мансууруулах бодис хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-10 11:09:10

САН-ПЕДРО. /BBC/. Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улсын цагдаагийн ажилтнууд өнгөрсөн дөрөвдүгээр сард Абижан, Сан-Педро хотоос хоёр орчим тонн кокаин хураан авч, 30 гаруй хүнийг баривчилжээ.


Прокурор Ричард Адоугийн мэдэгдсэнээр, Африк, Европ, Өмнөд Америкийн улс орнуудтай хамтран уг баривчилгааг явуулсан байна. Хураагдсан мансууруулах бодис нь хар захын ханшаар ойролцоогоор 67 сая ам.доллароор үнэлэгдэж байна.


Кот д’Ивуар нь Өмнөд Америкаас Европыг чиглэсэн мансууруулах бодисын тээвэрлэлтийн төв болоод байгаа аж. Өнгөрсөн жил цагдаа нар 1.5 тонн мансууруулах бодис хураан авсан бол 2020 онд Бразилаас ирсэн ачааны онгоцноос 400 гаруй кг мансууруулах бодис илрүүлж байжээ.

Холбоотой мэдээ