Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгох тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-15 08:48:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нар “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлжээ.


Монгол Улсын Их Хурлаас 2001 оны 2 дугаар сарын 1-нд баталсан Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдал, түүний хамгаалалт, үйлчилгээг зохицуулдаг бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Монгол Улсын Их Хурал тогтооно.” гэж заасан. Төрийн ордны нутаг дэвсгэрт ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчинг оруулан тооцдог. Үүнд Төрийн ордны урд зүгт байрладаг гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа юм.


Тогтоолын төсөлд Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг иргэд, олон нийтэд нээлттэй болгох тухай, УИХ-ын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, ил тод, нээлттэй болгох зорилгын хүрээнд УИХ-ын гишүүнтэй уулзах, УИХ-ын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрөхөөр тусгажээ.

Холбоотой мэдээ