ӨВӨРХАНГАЙ: Нарийнтээл сумыг "Алтан гадас" одонгоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-10 14:06:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаар зарлигаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумыг төрийн дээд “Алтан гадас" одонгоор шагналаа.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтох, Ардын зураач А.Сэнгэцохио, МУГЖ уртын дууч Д.Түвшинжаргал тэргүүтэй олон алдартан, гавьяатууд төрсөн, социалист хөдөлмөрийн таван жилийн “Гавшгайч сум”, 2015, 2017, 2020, 2021 онд ажил үйлсээрээ манлайлж, аймгийн Тэргүүний сумаар шалгарч байсан, уртын дуугаараа улсад алдартай Нарийнтээлчүүд өнөөдөр түүхт 90, 91 жилийн босгон дээр ийнхүү “Алтан гадас одонт” сум болж байна.

Энэ үеэр аймаг, орон нутгийнхаа хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан тус сумын үе үеийн удирдлага, иргэдийн төлөөлөлд төрийн өндөр дээд одон медалийг гардуулав. Хөдөлмөр зүтгэл, мэдлэг туршлага, үйлс бүтээлээ төрдөө үнэлүүлсэн, тус сумын иргэн С.Баярсайхан Монгол Улсын Гавьяат уурхайчин цолоор шагнагдлаа.

Холбоотой мэдээ