ӨВӨРХАНГАЙ: Түүхт ойд зориулсан ёслол хүндэтгэлийн ажиллагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-24 12:54:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж байна. Ойн баярыг тохиолдуулан аймгийнхаа хөгжил, дэвшлийн төлөө залуу нас, мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн,  өөрийн авьяас билгээрээ нутгийнхаа нэрийг өндөр өргөж яваа нэр бүхий хүмүүс, нутгийн уугуул алдартнууддаа төрийн дээд шагнал болон Өвөрхангай аймгийн 90 жилийн ойн медалийг гардууллаа. Одоогоор “Алтан гадас” одонгоор 102, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийг 44, “Цэргийн хүндэт медаль”-иар хоёр хүн тус тус энгэр мялаагаад байна. Мөн эрлийз насны хурдан морьд уралдааны замд гарч, өсвөр үеийн сурын харваа, шагайн харваа эхэллээ. 

Холбоотой мэдээ