ӨВӨРХАНГАЙ: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-д амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-01 20:14:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаар ахлуулсан Ажлын баг Өвөрхангай аймагт ажиллалаа.

Энэ үеэр аймгийн ХАБЭАЗ-ийн гишүүдтэй уулзаж, орон нутаг дахь үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. Зөвлөлийн гишүүдээс орон нутагтаа сургалтын байгууллагатай болж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгосон сургалтуудыг зохион байгуулдаг байх, аймаг, сумдын салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, төрийн байгууллагуудын ХАБЭА-н төсвийн асуудлыг яамны түвшинд хэлэлцэн шийдвэрлэх талаар санал хүсэлтийг тавилаа.



Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-аар 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд шилдэг зөвлөл шалгаруулах уралдааныг зохион байгуулсан бөгөөд Өвөрхангай аймгийн ХАБЭАЗ гутгаар байр эзэлсэн байна. Уулзалтын үеэр Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, ХАБЭА-н салбар зөвлөлийн дарга И.Доржсүрэнд шагналыг гардуулав.

Холбоотой мэдээ