БУЛГАН: Аймгийн аваргуудын шагналыг Булган суманд гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-02-15 15:00:19

Булган /МОНЦАМЭ/ “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн босгон дээр аймгийн аваргаар шалгарсан сайчуудын шагналыг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон аймгийн удирдлагууд Булган суманд гардууллаа.

           Хөдөлмөрийн ууган баатар, алдарт хоньчин З.Очирын нэрэмжит аймгийн хүндэт шагналаар Бүрэгхангай сумын малчин Д.Отгонбаяр, Сэлэнгэ сумын малчин А.Батсайхан нарын зургаан малчин, “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр Дашинчилэн сумын малчин Д.Амарзаяа, эхнэр Н.Оюумаа нарын гурав, “Аймгийн аварга малчин өрх”-өөр Баян-Агт сумын малчин Б.Мөнхбат, эхнэр С.Буянцэцэг, Могод сумын малчин Ц.Алтантуяа, Хишшиг-Өндөр сумын салчин Ж.Буяннэмэх, эхнэр Н.Хандсүрэн нарын 52 өрх, “Аймгийн аварга тариаланч”-аар Хангал сумын “Сүмийн нуга” хоршооны механикжуулагч З.Идэрцогт, Булган сумын ногоочин Д.Ганчулуун нарын 10 хүн шалгарсан юм. Аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тэргүүний мал аж ахуйн мэргэжилтэн, мал эмнэлэг үйлчилгээний нэгжийг шалгаруулан шагналаа.

Мөн Аймгийн Засаг даргын шийдвэрээр 36 уяачид “Аймгийн алдарт уяач” цол олгож, 16 хүүхдийг “Шилдэг унаач хүүхэд”-ээр шалгаруулан шагналыг энэ үеэр гардууллаа.

Холбоотой мэдээ