Монголын баг ДАШТ-д дараалан хожил авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-29 09:46:51

Улаанбаатар, есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. 3x3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны Дэлхийн цомын тэмцээн Польш Улсын Люблин хотод үргэлжилж байна.


Тус тэмцээний "А" хэсэгт манай улсын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Чехийн багтай хийж 19:18 оноогоор хожсон юм. Тэгвэл өчигдөр БНХАУ-ын багийг 21:9 оноогоор илүүрхэн дараалсан хожлыг байгууллаа.

 

Манай баг одоогийн байдлаар "А" хэсгийг 40 оноогоор тэргүүлж байгаа бөгөөд өнөөдөр Нидерланд болон Чили улсын багуудтай тоглох хуваарьтай байна.

Холбоотой мэдээ