ЗАВХАН: Шинээр 7 худаг гаргаж ашиглалтад өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай,
2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ. Тус
аймагт шинээр
гаргасан инженерийн хийцтэй гүн өрмийн 7 худгийг ашиглалтад
хүлээн авчээ.
Энэ онд улсын төсөв болон аймгийн орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар нийт 7 худгийг шинээр гаргаж "Тэсийн бүрд" ХХК барилгын ажлыг хийж ашиглалтад оруулсан байна.
Тухайлбал, Тэлмэн сумын Шургах багийн Дээд шургах, Завхан мандал сумын Олонбулаг багийн Дөрөөгийн хоолой, Дөрвөлжин сумын Тавантолгой багийн Ар сайхан, Түдэвтэй сумын Аргалант багийн Мод толгой /Саальт/, Цагаанхайрхан сумын Онц багийн Нарийн хөндий, Цагаанчулуут сумын Жавцаг багийн Хайрханы ар, Шилүүстэй сумын Хөгжил багийн Чавганцын дэл гэх газарт шинээр худаг гаргасан байна.
Шинээр худаг гаргаснаар мал аж ахуйн
уст цэгийн тоо нэмэгдэж, ашигладаггүй бэлчээрийн газрыг ашиглах боломжтой
боллоо.
Түүнчлэн бэлчээр хамгаалах намрын ажлыг улсын төсвийн 48 сая төгрөгийн санхүүжилтээр хийсэн байна.
Бэлчээрийн хортон мэрэгч
ихээр тархсан Баянтэс, Тэлмэн, Түдэвтэй, Сантмаргаз, Нөмрөг сумын 27 мянга га
бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг хийсэн гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.