Хүүхдэд чиглэсэн хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-28 14:01:45

Өмнөговь аймгийн удирдлагууд хүүхдэд чиглэсэн хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлнэ гэж хэллээ.  ·

Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд игэдээс санал авах хэлэлцүүлгээрээ боловсрол соёлын талаар ярилцлаа. Тус хэлэлцүүлэгт боловсролын байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, иргэд оролцсон юм.

Хэлэлцүүлгийн явцад боловсролын салбарын хөгжилд тусгах олон сайхан санал гарч байгааг аймгийн удирдлагууд онцлоод ирэх 4 жилд мөрийн хөтөлбөртөө тусган ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал хүний хөгжлийн асуудлыг сайн тусгаж, Насан туршийн боловсрол төвд цогц хөгжлийн төвийг бий болгох, урлаг, спортын тамирчдаа дэмжих, зарим сургууль цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангитай болох, сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийг урамшуулан дэмжих замаар хөгжүүлэх зэрэг олон саналуудыг сайшаан дэмжсэн юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ