Орос, Туркийн харилцаа дулаарч, “Туркийн урсгал” идэвхжинэ 

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-10-10 15:03:39

Орос  улсын ерөнхийлөгч Владимир Путин Стамбул орохоор эх орноосоо мордов.  Оросын төрийн тэргүүн Дэлхийн эрчим хүчний  XXIII чуулганд оролцож үг хэлнэ.

Тэрээр Түркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган болон бусад улсын төрийн тэргүүн нартай яриа хэлэлцээ хийнэ. Энэ үеэр Орос-Туркийн хооронд хэд хэдэн чухал баримт бичгүүдийг үзэглэхээр төлөвлөж байгаагаас  “Туркийн урсгал“ төсөл  зүй ёсоор  орж буй юм.

Орос улсын эрчим хүчний сайд Новак хэвлэлд өгсөн ярилцлагадаа "10 дугаар сарын 10-12-нд  Стамбулд болох Орос-Туркийн Засгийн газар хоорондын худалдаа-эдийн засгийн комиссын хуралдаанаар хоёр тал “Туркийн урсгалын“ гэрээнд гарын үсэг зурах боломжтой хэмээн онцлон тэмдэглэжээ.

“Туркийн урсгал” төслийг  2014 оны 12  дугаар сард Орос улсын удирдлага “Өмнөд урсгалын” хийн хоолойн  оронд тавихаар  болсон тухайгаа зарлаж байсан. “Туркийн урсгал”-ыг  дөрвөн сувгаар  15,75 млрд.метр куб хүчин чадалтай барихаар төлөвлөж байв. Гэвч энэхүү төсөл нь тухайн үеийн хоёр орны  хоорондын харилцааны хямралын улмаас зогсонги байдалд орсон юм. 

Өнгөрөгч 8 дугаар сард Санкт-Петербургийн эдийн засгийн чуулганы үр дүнд хоёр талын төрийн тэргүүн Владимир Путин болон Реджеп Тайип Эрдоган нар “Туркийн урсгал” төслийг сэргээж, ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан юм.  

“Туркийн урсгал” Хар далайгаар дамжиж Туркийн Европын хэсэгт очиж, цаашилбал Грекийн хил  хүртэл тавих юм. Уг төслийн тэнгисийн хэсгийн урт нь 910 км болон хуурай замын урт нь 180 км байхаар төлөвлөжээ. Төслийн нийт өртөг 114 млрд.еврогоор үнэлэгдэж буй юм. Хийн хоолойн эхний сувгаар  туркийн хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хийн хэрэглээг бүрэн хангахаар төлөвлөж байгаа аж. 

Москва хот. А.Огторгуймаа   

Холбоотой мэдээ