Паралимп: Жүдо бөхийн 70 кг-ын жинд Л.Туруунаа өнөөдөр барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-09-06 12:14:01

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна.


Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтай 168 орноос 50 дугаар байрт бичигдэж байна.

Өнөөдөр 16:00 цагт /12 дахь барилдаан/ манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа эхний даваанд Шведийн бөх, Европын аварга, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016”, “Токио-2020” паралимпын наадмын оролцогч Дернхейм Гүдрич Николинатай барилдана.


Энэ жингийн шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ. Л.Туруунаа 2022 оны ДАШТ-ээс мөнгө, 2023 оны Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хороо мэдээллээ. 

Холбоотой мэдээ