ДАРХАН-УУЛ: Мөсний загасчлалын “Дархан цом-2025” тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-01-14 13:54:49

Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өвлийн спортыг хөгжүүлэх хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн “Бурхантын өвлийн наадам”-ыг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Дарханы загасчлалын спортын холбоо, санаачлан "Түшиг уул" ХХК, аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Байгаль орчны газар, Биеийн тамир спортын газар хамтран ”Мөсний загасчлалын аварга шалгаруулах” тэмцээн зохион байгуулна.




Хаалттай болон нээлттэй гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах бөгөөд энэ сарын 25-ны өдөр аймгийн аварга шалгаруулах хаалттай тэмцээн болох юм.


Уг тэмцээнд албан байгууллага, найз нөхдөөрөө баг бүрдүүлэн оролцох бөгөөд гурван хүний бүрэлдэхүүнтэй байхаар тэмцээний журамд тусгажээ.


Харин “Дархан цом-2025” мөсний загасчлалын нээлттэй тэмцээн хоёрдугаар сарын 1, 2--ны өдрүүдэд болно. Цомын төлөөх тэмцээн нээлттэй, өрөмдлөгийн болон буухиа гэсэн гурван төрлөөр болох юм.




Өнгөрсөн жилийн тэмцээнд 24 багийн 100 орчим тамирчин оролцож, 20 шүүгч, дасгалжуулагч ажилласан бол Монголын багт ОХУ-ын легионер тамирчин багийн гишүүнээр оролцсон нь тэмцээнийг илүү сонирхолтой болгож байсан билээ.


Хоёр өдрийн турш үргэлжлэх уг тэмцээнээр дамжуулан өвлийн спортыг Дархан хотод хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, тус спортоор хичээллэх сонирхолтой иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна орон нутгийн брэнд эвент болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.


Ташрамд, өнгөрсөн жилийн цомын аваргаар 19 оноогоор “Дархан” клуб шалгарч өргөмжлөл, цом 800.000 төгрөгөөр, дэд байрт 30 оноогоор “Hook Anglers” клуб, гутгаар байрт 36 оноогоор “Найзууд” клуб тус тус шалгарч байжээ.





Холбоотой мэдээ