ДОРНОГОВЬ: Тэмээ, тэмээчний сэдэвт соёлын биет бус өвийг шалгаруулах уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-02-04 16:28:11

Сайншанд, 2025 оны  хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд энэ сарын 7-8-нд болох ”Их говийн тэмээ” наадмын үеэр тэмээ болон тэмээчний сэдэвт дуу шүлэг, соёлын биет бус өвийн тайзны үзүүлбэр шалгаруулах уралдаан болно.


Уралдаанд Дорноговь аймгийн 14 сумын малчин иргэд, өвлөн уламжлагч, ардын авьяастнууд оролцох бөгөөд ардын уламжлалт нүүдлийн ахуй соёлоос үүдсэн тэмээ маллах арга ухаан, тэмээний магтаал, дуу, шүлэг гээд олон төрлийн үзүүлбэр үзүүлэх юм.


Тэмээг монголчууд олон мянган жилийн өмнөөс гаршуулж ирсэн. Гаршуулахдаа ногт, буйл, бурантаг хийн ботгоноос нь барьж, тавьж номхруулан хоёр настайд нь буйллаж уналгад сургадаг. Тэмээг буйллаж, бурантгаар хөтлөх аргыг зөвхөн монголчууд хэрэглэдэг байна.

Холбоотой мэдээ