Эрүүл мэндийн салбарт мобайл технологи нэвтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-03 09:39:17

ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн үр дүнг танилцууллаа.

Уулзалтаар цаашид уг төслийг бусад аймаг, дүүрэгт хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэх ажил хэргийн уулзалтыг зохион байгуулав.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэхүү уулзалт нь хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явцыг хэлэлцэх, цаашид хамтран хэрэгжүүлэх чиглэл, боломжийг тодорхойлоход чухал ач холбогдолтойг цохон хэлээд, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах саналыг тааламжтай хүлээн авч буйгаа илэрхийллээ.

Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амд хүрч үйлчлэх, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой юм.

Төслийг ЭМЯ болон ДЭМБ хамтран Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн 400 сая вонны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэг болон Өмнөговь аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Сонгионохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай автомашин, тоног төхөөрөмж /зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет/-ийг нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах талаарх сургалт зохион байгууллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ