Р.Бурмаа сайдын ажлын албаны машин осолдоогүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-27 18:46:53

Хүнс, хөдөө аж ахуйн сайдыг Дорнод аймагт ажиллах үеэр зарим мэдээллийн сайтууд дээр “Р.Бурмаа сайдын ажлын албаны машин осолдлоо” гэх мэдээлэл гарсантай холбогдуулан энэ нь эх сурвалжгүй, худал мэдээлэл хэмээн Хүнс хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн албанаас  мэдээллээ.

 Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын Засаг дарга В. Мөнхтайван болон иргэн Н.Цэрэндулам нар нутагтаа очиж мэдээлэл өгөх хүсэлтийн дагуу Халх гол төслийн ажлын алба өнгөрсөн бямба гарагт Дорнод аймгийн Халх гол сумыг зорьжээ. Энэ үеэр Р.Бурмаа сайд орон нутгийн удирдлага болон иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсч, ажлын явцын талаар танилцуулж байгааг дуулгалаа. 

Б.Заяа

Холбоотой мэдээ