Нэр дэвшигч Х.Баттулга Увс аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-15 17:00:19
Увс /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Увс аймагт өчигдөрн 16 цагийн үед хүрэлцэн ирлээ. Түүнийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан угтан авч хүндэтгэл үзүүлэн, сонгуулийн ажилд нь амжилт хүслээ.
Х.Баттулга дагалдан яваа хүмүүсийн хамт Монгол Улсын маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөсний дараагаар Бөхийн өргөөнд ард иргэдтэй уулзалт хийсэн юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн уулзалтад АН-ын гишүүд дэмжигчид болон жирийн иргэд олноор хүрэлцэн ирсэн бөгөөд энэ сонгуулиар Х.Баттулгыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байв.
Б.Замбал
Холбоотой мэдээ